дэмждэгшүү

Фенүүд тань таныг сар бүр дэмждэг болно.

Монголын бүтээгчид фенүүдээсээ сар бүрийн гишүүнчлэлийн орлого олох платформ. Контентоо түвшинтэйгээр хуваалцаж, орлогоо картаараа болон qPay-ээр хүлээн авч, хүссэн үедээ дансандаа татна.

Сар бүрийн орлого И-Баримт автоматаар Бүх банк руу шилжүүлэг Стрим alert холболт Аль хэдийн ажиллаж байна
Эхлэх хаяг
demjdegshuu.com
Бүртгэл үнэгүй · Google-ээр 1 минутад нэвтэрнэ
Асуулт байвал: hello@demjdegshuu.com · +976 9914 7147
дэмждэгшүүБүтээгчдэд зориулсан танилцуулга · 2026
Үүсгэн байгуулагчийн үг

Миний түүх

Б.Хосбаяр
Б.Хосбаяр
YouTube тоглоомын контент бүтээгч · 46,000 захиалагч
youtube.com/@Xocoo
15 гаруй жилийн туршлагатай программ хөгжүүлэгч, demjdegshuu.com-ыг бүтээгч.

Намайг Б.Хосбаяр гэдэг. Би олон жилийн турш YouTube дээр тоглоомын контент бүтээсээр 46,000 subscriber-тай болсон.

Түүхээ та бүхэнтэй хуваалцаж буй шалтгаан минь энгийн. Би таныг ойлгож байна. Монгол үзэгчтэй, Монгол контент бүтээгч байх нь ямар байдгийг би сайн мэднэ. Биднийг сэтгэлээр дэмжиж, урам өгдөг мянга мянган үзэгчтэй байж болох ч, тэр нь харамсалтай нь хоолны мөнгө болж чаддаггүй.

Бид ивээн тэтгэгч хайж, хааяа гэрээ байгуулж болно. Гэвч тэдгээрийг олох нь үнэндээ тун хэцүү, тогтвортой биш бөгөөд тогтмол цалингаас хол зайтай. Контент бүтээх нь цаг хугацаа, судалгаа, хөдөлмөр, хайр, зүтгэл шаарддаг ажил. Үүнийгээ хийж байхдаа бид амьдралаа тэтгэж чаддаг байх ёстой.

Судалгаа хийж явахдаа би Patreon хэмээх үйлчилгээтэй тааралдсан. Энэ нь ямар ч төрлийн бүтээгчийг фенүүдээрээ санхүүжүүлэх боломж олгодог байв. Ингэснээр бүтээгч тогтмол цалинтай болж, фенүүд нь тасралтгүй контент хүртдэг. Patreon миний асуудлын шийдэл мэт санагдсан ч, Монголчууд бид түүний төлбөрийн систем болох PayPal-аар дамжуулан орлогоо банкны данс руугаа татаж авах боломжгүй байлаа. Энэ нь давж гаршгүй саад болж, Patreon Монголчуудын хувьд ашиглах аргагүй үлдсэн юм.

15 гаруй жилийн туршлагатай программ хөгжүүлэгчийн хувьд би энэ платформын Монгол хувилбарыг Монгол бүтээгчдэдээ зориулан бүтээх сорилтыг өөртөө тавьсан. Тэгээд эцэст нь, би та бүхэнд толилуулж байна: demjdegshuu.com.

Энэ платформ нэг удаагийн төлбөрт qPay, сар бүрийн давтан төлбөрт картын захиалгыг ашигладаг. И-Баримт бүрийг тань автоматаар гаргадаг тул та зөвхөн контентоо бүтээхээ л боддог болно.

Фенүүд тань таныг дэмжинэ. Та цалингаа авна. Фенүүд контентоо хүртэнэ. Хэн хэнд нь ашигтай.

Стрим хийж, фенүүдээсээ шууд хандив авах нь бас нэг төрлийн шийдэл. Гэвч би стрим хийх үнэхээр дургүй. Анхнаасаа л би видео бүтээж үзэгчидтэйгээ хуваалцах дуртай байсан ч, youtube-дээр аливаа видеог үзсэн бараг хэн ч хандив явуулдаггүй. дэмждэгшүү яг үүнд зориулагдсан.

дэмждэгшүү2
Платформын тухай

дэмждэгшүү гэж юу вэ?

Таны фенүүд сар бүр тогтмол төлбөр төлж «дэмжигч» болдог, та тэдэнд зориулж онцгой контент нийтэлдэг гишүүнчлэлийн платформ. Дэлхийд Patreon гэдгээрээ танил болсон энэ загварыг бид Монголын төлбөрийн систем, татварын орчинд бүрэн нийцүүлэн хийсэн.

1 · Хуудсаа нээнэ

Өөрийн танилцуулга, түвшингүүдээ үүсгээд линкээ фенүүддээ түгээнэ.

2 · Контент нийтэлнэ

Бичлэг, видео, зураг, файл. Видеог шууд байршуулна (YouTube хэрэггүй), хостингийг бид хийнэ. Нийтэд эсвэл зөвхөн дэмжигчдэд.

3 · Орлогоо татна

Орлого данс дээрээ хуримтлагдана. Хүссэн үедээ өөрийн банкны данс руугаа татна.

Орлогын загвар

Хэрхэн мөнгө олох вэ?

Сар бүрийн гишүүнчлэл

Та 2, 3 түвшин үүсгээд тус бүрд нь үнэ, урамшууллаа өөрөө тогтооно. Жишээ нь 5,000₮ / 10,000₮ / 20,000₮. Фен картаа нэг удаа холбоход төлбөр нь сар бүр автоматаар татагдана.

30 хоногийн пасс

Карт холбохыг хүсээгүй фенүүд qPay-ээр нэг удаагийн төлбөр хийгээд 30 хоногийн эрх авна. QR уншуулаад л болно, Монгол хэрэглэгчдэд хамгийн дасал арга.

Орлогын хуваарилалт ил тод
ЗүйлХэмжээ
Платформын шимтгэл (видео хостинг, төлбөрийн систем, И-Баримт бүгд багтсан)15%
Банкны гүйлгээний хураамж (дотоодын карт)~1%
Танд үлдэх хэсэг (дотоодын картын төлбөрөөс)~84%

Гадаадын картын гүйлгээнд банкны хураамж 4% хүртэл байна. Татан авалт: өдөрт 3 хүртэл удаа, бүх банкны данс руу. Худалдан авалт бүрд И-Баримт автоматаар хэвлэгдэж фен рүү имэйлээр очно. Та нэмэлт ажилгүй.

дэмждэгшүү3
Фенүүдийн сэдэл

Таны фенүүд яагаад танд мөнгө өгөх вэ?

🔐 Онцгой контент

Хаана ч байхгүй, зөвхөн дэмжигчдэд зориулсан бичлэг, видео, ар талын түүхүүд.

🤝 Ойр дотно байдал

Сэтгэгдэлд нь бүтээгч өөрөө хариулдаг, «Бүтээгч» тэмдэгтэй хариу үнэ цэнтэй.

❤️ Шууд дэмжлэг

Монгол бүтээгчээ гадаад платформын шимтгэлгүйгээр, төгрөгөөрөө шууд дэмжинэ.

🧾 И-Баримт + сугалаа

Төлбөр бүр албан ёсны И-Баримттай тул фен сугалааны эрхээ ч авна.

Дижитал контентоос гадна

Дэмжигчдэдээ бодит, мартагдашгүй урамшуулал ч санал болгож болно:

👕
МерчБрэндийн футболк, стикер, таг, эдлэл
🎁
Хувийн бэлэгГарын үсэгтэй зураг, төрсөн өдрийн бэлэг, гараар бичсэн захидал
🎟️
Арга хэмжээнд урихОффлайн уулзалт, тоглолт, хаалттай meetup
📣
Нэрийг нь дурдахВидео эсвэл credits дотор нэрийг оруулах shoutout
📞
Ганцаарчилсан уулзалтВидео дуудлага, хувийн зөвлөгөө, Q&A
🎬
Захиалгат видеоТухайн фенд зориулсан хувийн мэндчилгээ, баяр хүргэлт
🗳️
Санал өгөх эрхДараагийн контент, бүтээгдэхүүнийг дэмжигчид сонгоно
Эрт хандах, хямдралШинэ бүтээл, тасалбар түрүүлж авах, онцгой хямдрал
🎮 Стримерүүдэд: DonAlert холболт

Шинэ дэмжигч нэмэгдэх бүрд таны стримийн дэлгэц дээр alert гарна. Түвшин бүрд өөр дуу, өөр бичлэг тохируулна. Фенд шууд дэлгэц дээр талархал харагдах нь дахин захиалах хамгийн том сэдэл болдог.

дэмждэгшүү4
Урам өгөх санаанууд

Түвшингээ юугаар дүүргэх вэ?

Та ямар ч төрлийн бүтээгч байлаа гэсэн дэмжигчдэдээ өгөх онцгой зүйл олон бий. Хэдэн санаа:

🎮
Стример, гэймер
  • Дэлгэц дээрх нэрлэсэн alert
  • Discord-ын онцгой суваг, дүр
  • Хамт тоглох «sub-game» өдөр
  • Тоглоомын дотоод эффект (Minecraft)
  • Highlight, тактикийн задаргаа
🎨
Зураач, дизайнер
  • Ажлын явц, timelapse бичлэг
  • Өндөр нягтралтай эх файл
  • Сарын brush, asset, preset багц
  • Хүсэлтээр зурах эрх
  • «Ингэж зурсан» алхмын задаргаа
🎵
Хөгжимчин
  • Шинэ дууг бусдаас өмнө сонсох
  • Демо, акустик хувилбар
  • Дууны үг, гитарын таб, ноот
  • Онлайн мини тоглолт
  • Студийн ард тайзны бичлэг
🎙️
Подкастер, влогер
  • Зар сурталчилгаагүй, эрт хувилбар
  • Тайлагдаагүй нэмэлт хэсэг
  • Онцгой зочны ярилцлага
  • Асуулт хариултын тусгай дугаар
  • Ард тайзны өдрийн тэмдэглэл
📚
Багш, мэргэжилтэн
  • Гүнзгийрүүлсэн хичээл, курс
  • Татаж авах template, материал
  • Сарын live хичээл, Q&A
  • Дасгал, шалгалтын бэлтгэл
  • Хаалттай сурагчдын Discord
✍️
Зохиолч, орчуулагч
  • Бүлэг бүрийг эрт унших
  • Зөвхөн гишүүдэд зориулсан өгүүллэг
  • Дүр, ертөнцийн ар тал (lore)
  • Дуут ном, уншлагын хувилбар
  • Дараагийн бүтээлийн санал асуулга
💪
Фитнесс, дасгалжуулагч
  • Сарын дасгалын хөтөлбөр
  • Хоолны дэглэм (meal plan)
  • Live дасгалын хичээл
  • Форм засах хувийн видео
  • Тусгай зөвлөгөө, дэмжлэг
🍳
Тогооч, food creator
  • Нарийвчилсан жор
  • Гэрийн бэлдэцийн видео
  • Дэлгүүрийн бэлэн жагсаалт
  • Live хоол хийх өдөр
  • Онцгой хямдралын код
📸
Гэрэл зурагчин, эдитор
  • RAW файл, preset, LUT багц
  • Edit хийх алхмын задаргаа
  • Сарын фото цуглуулга
  • Ард тайзны бичлэг
  • Ажил зөвлөх (review) эрх

Гол зарчим: фен «энэ сарын төлбөрөө төлөхөд үнэ цэнтэй юм авлаа» гэж сар бүр мэдрэх ёстой. Долоо хоногт 1, 2 удаа тогтмол нийтэлбэл хангалттай.

дэмждэгшүү5
Дэлхийн жишээ

Patreon дээр амжилтад хүрсэн бүтээгчид

Энэ гишүүнчлэлийн загвар дэлхий даяар бүтээгчдийг тэжээдэг. Бодит хэдэн жишээ:

🎙️
Matt and Shane's Secret Podcast Инээдмийн подкаст · АНУ
68,000+төлбөртэй дэмжигч
Түвшинсард $1 · $5 · $10 · $50
Фенд өгдөг7 хоног бүр нэмэлт «hot cast» анги, бүх архив, хаалттай нийгэмлэг
ОнцлогPatreon дээрх хамгийн олон дэмжигчтэй бүтээгчдийн нэг
🎲
Worlds Beyond Number Аудио түүх, D&D тоглоомын подкаст · АНУ
33,000+төлбөртэй дэмжигч
Түвшинганц «Fireside» түвшин, сард $5
Фенд өгдөгЗараас ангид, олон нийтэд гарахаас өмнө эрт сонсох, зөвхөн гишүүдэд онцгой цуврал, Discord
ОнцлогГанц энгийн түвшин ч зөв үнэ, үнэнч фенээр том орлого болдгийн жишээ
⚔️
Kings and Generals Түүхэн баримтат кино · Монголын эзэнт гүрний алдартай цувралтай
2,000+төлбөртэй дэмжигч
Түвшинолон түвшин (Lieutenant → Emperor)
Фенд өгдөгКиноны ноорогт эрт хандах, дараагийн цувралыг санал өгч сонгох, титэрт нэр, бүтээгчидтэй сар бүр видео уулзалт
ОнцлогYouTube-ийн олон сая үзэгчийн багахан хэсэг нь ч тогтмол орлого болдог

Дээрх нь гадаадын Patreon бүтээгчид. Тоо баримт нь платформ дээр олон нийтэд ил, эсвэл нээлттэй эх сурвалжийн тооцоолол (2026 он). Жишиг ханш: 1 ам.доллар ≈ 3,450₮ буюу $5 ≈ 17,000₮. дэмждэгшүү дээр таны дэмжигчид төгрөгөөр төлж, та орлогоо төгрөгөөр авна.

Тэд бүгд нэг л дэмжигчээс эхэлсэн.
Дараагийн амжилтын түүх Монголоос гарч болно.

дэмждэгшүү6
Тооцооллын жишээ

Ямар хэмжээний орлого байж болох вэ?

Доорх гурван хувилбар нь бодит хэрэглэгчийн түүх биш, орлогын боломжийг харуулах тооцооллын жишээ болно.

Жишээ А · Стример
120 фен × 5,000₮600,000₮
25 фен × 15,000₮375,000₮
Сарын нийт975,000₮

Танд үлдэх нь ~819,000 төгрөг.

Жишээ Б · Зураач
40 фен × 10,000₮400,000₮
10 фен × 25,000₮250,000₮
Сарын нийт650,000₮

Танд үлдэх нь ~546,000 төгрөг.

Жишээ В · Багш
30 фен × 20,000₮600,000₮
15 пасс × 20,000₮300,000₮
Сарын нийт900,000₮

Танд үлдэх нь ~756,000 төгрөг.

Гол хүчин зүйл нь нийт дагагчийн тоо биш, идэвхтэй фенүүдийн үнэнч байдал юм. 10,000 дагагчийн 1% нь л дэмжигч болоход дээрх тоонууд бодит болно.

Эхлэх

Өнөөдөр л эхэлж болно

1demjdegshuu.com дээр Google-ээр бүртгүүлнэ
2Бүтээгчийн хуудсаа нээж, түвшингүүдээ үүсгэнэ
3Иргэний баталгаажуулалт хийнэ (И-Баримт, татварын бүртгэл, бид туслана)
4Линкээ фенүүддээ түгээгээд орлогоо хүлээн авна
Холбоо барих
demjdegshuu.com
hello@demjdegshuu.com
Утас: +976 9914 7147
Эхний бүтээгчдэд бид хуудас нээхээс эхлээд эхний нийтлэл хүртэл нь биечлэн тусална.
Одоо эхлэх → demjdegshuu.com
Болжморын Дэвэлт Системс ХХК · demjdegshuu.com дэмждэгшүү